Warning: Undefined array key 0 in /var/www/tgoop/function.php on line 65

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/tgoop/function.php on line 65
- Telegram Web
Telegram Web
🇷🇺 Посол России в Монголии А.Н.Евсиков:

💬 «Дорогие друзья!

Наступивший 2025 год не уступает прошедшему 2024 году по количеству знаменательных дат, ставших для Монголии судьбоносными.

Открывает этот список 80-я годовщина Ялтинской конференции союзных держав, состоявшаяся 4-11 февраля 1945 года в освобожденном от немецких фашистов Крыму. На встрече лидеров стран Антигитлеровской коалиции были приняты решения, предопределившие вектор развития мира на долгие годы. Исключением не стала и Монголия – усилиями Верховного Главнокомандующего, маршала Советского Союза Иосифа Виссарионовича Сталина был достигнут консенсус о фактическом признании суверенитета Монголии.

Что примечательно, вопрос о «сохранении status quo Внешней Монголии (Монгольской Народной Республики)» в Ялтинском соглашении был поставлен советским руководством даже выше, чем возвращение Японией Советскому Союзу Курильских островов и южной части Сахалина. В такой ситуации главам Великобритании и США – премьер-министру У.Черчиллю и президенту Ф.Рузвельту – пришлось считаться с твердой позицией Москвы. Следующим этапом стало проведение 20 октября 1945 года всемонгольского голосования, в ходе которого народ единогласно высказался за суверенитет и независимость своей страны.

Таким образом, был сделан важный шаг на пути международного признания Монголии, которого удалось полностью добиться спустя 16 лет после длительного блокирования западными странами во главе с США заявки МНР на вступление в ООН.

Пользуясь случаем, хотел бы поздравить всех монгольских друзей с этим знаменательным событием в славной летописи строительства монгольской государственности, судьбу которой во многом предопределила Ялтинская конференция 1945 года, а также братская и бескорыстная поддержка СССР, правопреемником и продолжателем которого является современная Российская Федерация.»

#РоссияМонголия #ОбщаяИстория #Победа80
🇷🇺 Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков:

💬 «Эрхэм анд найзууд аа!

2025 он нь Монгол Улсын хувь заяаг тодорхойлсон чухал үйл явдлуудын ойн баяруудаар өнгөрсөн 2024 оныхтой харьцуулахад дутахааргүй баялаг юм.

Түүхт ойн жагсаалт 1945 оны хоёрдугаар сарын 4-нөөс 11-ний хооронд Германы фашистуудаас чөлөөлөгдсөн Крымд зохион байгуулагдсан холбоотон гүрнүүдийн Ялтын бага хурлын 80 жилийн ойгоор эхэлж байна. Гитлерийн эсрэг эвслийн орнуудын удирдагчдын уулзалтад дэлхийн олон жилийн хөгжлийн чиглэлийг тодорхойлсон шийдвэрүүдийг гаргасан билээ. Тэдгээрийн нэг нь Монгол Улстай шууд холбоотой байсан бөгөөд ЗХУ-ын Ерөнхий дээд командлагч, Маршал Иосиф Виссарионович Сталины хүчин чармайлтаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг бодитоор хүлээн зөвшөөрөх тухай зөвшилцөлд хүрсэн явдал байв.

Зөвлөлтийн удирдлага Ялтын гэрээнд «Гадаад Монгол (Бүгд Найрамдах Монгол Ард Улс)-ын status quo-г хадгалах» тухай асуудлыг Япон Улс Курилын арлууд болон Сахалины өмнөд хэсгийг Зөвлөлт Холбоот Улсад буцаж өгөх асуудлаас ч илүү өндөр түвшинд тавьсан нь анхаарал татаж байна. Ийм нөхцөлд Их Британийн Ерөнхий сайд В.Черчилль, АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельт нар Москвагийн хатуу байр суурийг харгалзан үзэхээс өөр аргагүй болсон. Дараагийн үе шат нь 1945 оны 10-р сарын 20-ны бүх үндэстний санал хураалт байсан бөгөөд түүний үр дүнд ард түмэн улс орныхоо бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын төлөө байгаагаа санал нэгтэйгээр илэрхийлжээ.

Ийнхүү Монгол Улсыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх чухал алхмыг хийсэн бөгөөд үүнийг АНУ тэргүүтэй Барууны орнууд НҮБ-д гишүүнээр элсэх БНМАУ-ын хүсэлтийг удаан хугацаанд хааж байснаас хойш 16 жилийн дараа хийж чаджээ.

Энэ завшааныг ашиглаад 1945 оны Ялтын бага хурал, мөн хууль ёсны залгамжлагч, үргэлжлэгч нь орчин үеийн ОХУ болсон ЗХУ-ын ахан дүүс, харамгүй дэмжлэг нь хувь заяаг нь тодорхойлсон Монголын төрт ёсны бүтээн байгуулалтын гайхамшигт түүхэн үйл явдлын ойн баярын мэндийг Монголын анд найзууддаа хүргэе.»

#ОросМонгол #ХамтынТүүх #Ялалт80
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎥 ЭКСКУРСИЯ ПО ПОСОЛЬСТВУ РОССИИ В МОНГОЛИИ С ПОСЛОМ А.Н.ЕВСИКОВЫМ

🇷🇺 10 февраля в России отмечают День дипломатического работника. Накануне этой даты Чрезвычайный и Полномочный Посол Российской Федерации в Монголии Алексей Николаевич Евсиков провел для российско-монгольского телеканала «AIST Global» экскурсию по Посольству, во время которой ответил на интересующие многих вопросы о деятельности дипмиссии, рассказал любопытные факты о своих предшественниках на посту посла, сообщил о том, что необходимо, чтобы попасть сюда на работу, и поделился своим видением динамики развития отношений между Москвой и Улан-Батором.

📤 Aist Global TV

#ДДР2025 #ДеньДипломата
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎥 ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМААР ЗОЧИЛЖ, ЭЛЧИН САЙД А.Н.ЕВСИКОВ ЯАМАА ТАНИЛЦУУЛСАН НЬ

🇷🇺 Хоёрдугаар сарын 10-нд Орос Улсад Дипломат ажилтны өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг угтаж ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков Орос-Монголын “AIST Global” телевизэд зориулан ЭСЯ-ыг үзүүлж, тус дипломат төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны талаар олон хүний сонирхдог асуултуудад хариулж, өөрийнх нь өмнө Монгол дахь Элчин сайдаар ажиллаж байсан эрхмүүдийн тухай сонирхолтой баримтуудыг ярьж өгч, яаманд ажилд орохын тулд юу юу шаардлагатай тухай мэдээлж, Москва, Улаанбаатар хоорондын харилцааны хөгжлийн чиг хандлагын талаарх өөрийнхөө үзэл бодлоос хуваалцлаа.

➡️ Эх сурвалж: Aist Global Mongolia

#ДипломатАжилтныӨдөр
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
#ЛицаПобеды

🌟 8 февраля 1945 года — ровно 8️⃣0️⃣ лет назад — группа из десяти советских военнопленных во главе с Михаилом Девятаевым совершила один из самых громких побегов из немецкого плена.

В июле 1944 года в районе Львова самолёт Девятаева был подбит, а сам он при эвакуации в бессознательном состоянии попал в плен. Спустя месяц после пленения старший лейтенант попытался бежать, однако его поймали и заключили в «лагерь смерти» Заксенхаузен.

Лётчику удалось подменить нашивку с номером смертника на номер штрафника, и под чужим именем он отправился в другой концлагерь на о.Узедом, возле ракетного центра Пенемюнде в Балтийском море, где немецкие учёные проводили испытания первых крылатых ракет «Фау».

8 февраля Девятаев с товарищами были выведены на ремонтные работы на местном аэродроме. Немцы не знали, что в их руках оказался советский пилот с завидным боевым опытом. До того как его захватили, лётчик-истребитель совершил около 200 боевых вылетов, участвовал в десятках воздушных боёв, сбил множество самолётов противника.

✈️ Незаметно убив конвоира, Девятаев и девять других советских военнопленных угнали немецкий бомбардировщик «Хейнкель». Оторвавшись от погони, советский лётчик увёл самолёт за линию фронта.

Вернувшись на Родину, Девятаев передал советскому командованию ценные сведения о расположении ракетных установок, которые впоследствии были уничтожены авиаударом. Полигон Пенемюнде был занят советскими войсками в марте 1945 года.

🎖 15 августа 1957 года Михаилу Девятаеву было присвоено звание Героя Советского Союза.

#Победа80
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
#ЯлалтынНүүрЦарай

🌟 1945 оны 2-р сарын 8-нд буюу одоогоос 8️⃣0️⃣ жилийн өмнө Михаил Девятаев тэргүүтэй Зөвлөлтийн олзлогдсон 10 цэрэг Германы хорих лагериас оргож, хамгийн их шуугиан тарьсан юм.

1944 оны 7-р сард Львов хотын орчим Девятаевын онгоц сөнөж, аврах ажиллагааны үед ухаангүй байсан нисгэгч дайсанд олзлогджээ. Нэг сарын дараа тэрээр оргохыг оролдсон боловч баригдаж, Заксенхаузены “үхлийн лагерь”-т хоригдох болсон байна.

Хоригдлуудын энгэр дээр оргохыг оролдвол цаазлах, торгох гэсэн ялгаатай дугаарууд байдаг байсан ба ахлах дэслэгч үхлийн дугаараа торгуулийн батальоны хоригдлын дугаараар сольж, өөр хүний нэр дор Германы эрдэмтэдийн анхны “Фау” ангиллын далавчит пуужинг туршиж байсан Балтын тэнгис дэх Пенемюнде пуужингийн төвийн ойролцоох Узедом арал дахь хорих лагерьт шилжин очжээ.

2-р сарын 8-нд Девятаев бусад нөхдийн хамт орон нутгийн нисэх онгоцны буудал дахь засварын ажилд томилогдсон байна. Германчууд тэдний гарт байлдааны ихээхэн туршлагатай Зөвлөлтийн нисгэгч байгааг мэдээгүй байжээ. Олзлогдохоосоо өмнө сөнөөгч онгоцны нисгэгч 200 орчим байлдааны нислэг үйлдэж, олон арван агаарын тулалдаанд оролцож, дайсны олон тооны онгоцыг сөнөөж байжээ.

✈️ Харгалзагчийг чимээгүйхэн хороосныхоо дараа Девятаев бусад олзлогдсон 9 нөхдийн хамт Германы “Heinkel” бөмбөгдөгч онгоцыг хулгайлан, эх орны зүг ниссэн байна. Тэдний араас мөшгөж байсан дайсны онгоцноос салж, фронтын шугамыг давч чаджээ.

Девятаев Зөвлөлтийн командлалд пуужин харвах төхөөрөмжүүдийн байршлын талаар үнэ цэнтэй мэдээллийг шилжүүлж чадсан ба түүний ачаар эдгээр төхөөрөмжүүдийг устгасан байна. Сүүлд 1945 оны 3-р сард Зөвлөлтийн цэргүүд Пенемюндэгийн бэлтгэлийн талбайг эзэлж авсан юм.

🎖 1957 оны 8-р сарын 15-нд Михаил Девятаевт Зөвлөлт Холбоот Улсын Баатар цол олгосон байна.

#Ялалт80
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🧭 О премии «Хрустальный компас»

Русское географическое общество в 13-й раз проводит конкурс на соискание национальной премии «Хрустальный компас», которая вручается за выдающиеся достижения и проекты в области науки и культуры, экспедиционной и просветительской деятельности, промышленности и общественной жизни. Премия призвана продвигать национальное достояние и интеллектуальное богатство нашей страны. За несколько лет участие в конкурсе приняли представители 48 стран мира, направив более 4300 творческих проектов.

Прием конкурсных работ по 11 номинациям продлится до 20 февраля 2025 г. Принять участие могут отечественные и зарубежные общественные организации, научные и образовательные учреждения, творческие союзы, предприятия различных сфер, независимые инициативные группы и общественные деятели.

📎 Подробнее: https://rus-compass.ru/

🧭 «Болор луужин» шагналын тухай

Оросын газарзүйн нийгэмлэг нь үндэсний "Болор луужин" шагналын сонгон шалгаруулалтыг 13 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд тус шагналыг шинжлэх ухаан, соёл, экспедицийн болон соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, аж үйлдвэр, олон нийтийн амьдрал зэрэг салбарт төсөл хэрэгжүүлж, гарамгай ололт амжилт гаргасан хүмүүст олгодог юм. Энэхүү шагнал нь манай орны үндэсний өв соёл, оюуны баялгийг сурталчлан таниулах зорилготой. Өнгөрсөн хугацаанд 48 орны төлөөлөгчид уг уралдаанд оролцож, 4300 гаруй бүтээлч төсөл ирүүлсэн байна.

Уралдаант бүтээлүүдийг 11 номинациар 2025 оны 2-р сарын 20-ны өдрийн дотор хүлээн авах бөгөөд дотоод, гадаадын олон нийтийн байгууллага, шинжлэх ухаан, боловсролын байгууллага, соёл урлагийн холбоод, төрөл бүрийн салбарын аж ахуйн нэгж, бие даасан санаачлагч багууд, олон нийтийн зүтгэлтнүүд оролцох боломжтой.

📎 Дэлгэрэнгүй мэдээлэл: https://rus-compass.ru/
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❗️ОПАСАЙТЕСЬ МОШЕННИКОВ❗️

В связи с поступающими в ПАО «НК «Роснефть» обращениями от иностранных граждан и организаций, в отношении которых совершены мошеннические действия, связанные с использованием поддельных документов компании с целью получения оплаты/предоплаты за якобы готовящуюся к поставке продукцию, сообщаем:

ПАО «НК «Роснефть» обеспечивает работу собственного сайта https://rosneft.ru (в том числе на английском языке), где подробно разъяснен порядок заключения договоров на приобретение продукции, а также список ответственных за данное направление должностных лиц.

Информация о ранее выявленных фактах мошенничества изложена в разделе «Осторожно, мошенники!», там же содержатся сведения о порядке обращения в компанию в случае возникновения сомнений в оригинальности полученных документов.

Более того, ПАО «НК «Роснефть» обращает внимание на невозможность устанавливать договорные отношения посредством электронной почты и отсутствие прав у нефтеперерабатывающих заводов компании заключать прямые контракты на поставку продукции. Все соответствующие договоры подписываются только с центральным офисом ПАО «НК «Роснефть» по результатам очных переговоров.

Будьте бдительны!
❗️ЛУЙВАРЧДААС БОЛГООМЖИЛ❗️

«"Роснефть" газрын тосны компани» НХН-д компанийн хуурамч бичиг баримт ашиглан бүтээгдэхүүний төлбөр/урьдчилгаа төлбөрийг авах гэсэн залилангийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа асуудлаар гадаадын иргэд, байгууллагаас хандаж байгаатай холбогдуулан дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна.

«"Роснефть" газрын тосны компани» НХН өөрийн албан ёсны https://rosneft.ru вэбсайтыг (англи хэл дээр мөн байгаа) эрхлэн ажиллуулдаг бөгөөд тэндээ бүтээгдэхүүн худалдан авах гэрээ байгуулах журмын тухай дэлгэрэнгүй тайлбарласан байдаг ба энэ чиглэлийн ажлыг хариуцсан албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтыг мөн байрлуулсан байна.

Өмнө нь илэрсэн залилангийн хэргүүдийн талаарх мэдээллийг "Луйварчдаас болгоомжил!" гэсэн хэсэгт танилцуулсан бөгөөд тэндээ хүлээн авсан баримт бичиг жинхэнэ эсэхэд эргэлзсэн тохиолдолд компанитай холбогдох журмын талаарх мэдээллийг мөн байршуулсан байгаа юм.

Үүнээс гадна, «"Роснефть" газрын тосны компани» НХН нь цахим шуудангаар гэрээ байгуулах боломжгүй бөгөөд тус компанийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд өөрсдөө шууд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах эрхгүй болохыг анхааруулж байна. Холбогдох бүх гэрээг зөвхөн «"Роснефть" газрын тосны компани» НХН-ийн төв байранд нүүр тулсан яриа хэлэлцээний үр дүнд байгуулдаг байна.

Анхаарал сэрэмжтэй байна уу!
Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамнаар Эх орноо хамгаалагчдын өдөрт зориулан зохион байгуулж буй Зайсан толгойн дурсгалын хөшөө (2-р сарын 23-ны 10:30 цагт) болон Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслолд (2-р сарын 23-ны 12:00 цагт) оролцохыг урьж байна!

Приглашаем всех желающих принять участие организуемой Посольством России в Монголии церемонии возложения цветов к мемориалу Зайсан-Толгой (23 февраля в 10:30) и памятнику Г.К.Жукову (23 февраля в 12:00), приуроченной к Дню защитника Отечества!
"Дэлхийн ирээдүй. Дэлхийн өсөлтийн шинэ платформ" нээлттэй яриа хэлэлцээнд оролцоорой. Эссений зохиогч болох
Эрхэм хамт олон та бүхнийг "Дэлхийн ирээдүй. Дэлхийн өсөлтийн шинэ платформ" гэдэг Нээлттэй яриа хэлэлцээнд оролцож, санал бодлоо эссэ хэлбэрээр танилцуулахыг урьж байна. Таны бүтээлүүдийг засварлахад тохиромжтой цахим хэлбэрээр (*.doc, *.txt) dialog@russia.ru хаягаар хүргүлээрэй.
Бид таны санааг хязгаарлахгүй, харин дараах сэдэвт материалууд танаас хүсч байна.
— Таны эссэ нь "Хүнд хөрөнгө оруулах", "Технологийн хөрөнгө оруулалт", "Байгаль орчинд хөрөнгө оруулалт", "Холбоо барих хөрөнгө оруулалт" гэсэн сэдвүүдийн аль нэгэнд анхаарлаа хандуулах ёстой.
Эссений урт нь 5 хуудас буюу эх хэлээрээ 10 минутаас хэтрэхгүй байх ёстой.
Таны бүтээлийг 2025 оны 3-р сарын 9-ний дотор хүлээн авна гэж найдаж байна.
Шилдэг эссений зохиогчдыг 2025 оны 4-р сарын 28-30-ны өдрүүдэд ОРОС үндэсний төвд (Москва, Орос) урьж, "Дэлхийн ирээдүй. Дэлхийн өсөлтийн шинэ платформ" нээлттэй яриа хэлэлцээнд биечлэн оролцох болно.
Ижил бодолтой хүмүүстэй яриа хэлэлцээнд нэгдээрэй!
Бид таны асуулт, саналыг dialog@russia.ru имэйлээр хүлээж байна

https://en.russia.ru/news/ucastvui-v-otkrytom-dialoge-budushhee-mira-novaia-platforma-globalnogo-rosta-stan-avtorom-esse?utm_source=yandex.ru&utm_medium=organic&utm_campaign=yandex.ru&utm_referrer=yandex.ru&fbclid=IwY2xjawIjjx9leHRuA2FlbQIxMAABHbfzPTIaTaOS2eom2VYXhYBLykZX9qfrlMPQOdz7R4SUoUk4IjeXqEXJyQ_aem_faRXSOP_G4wO_uX0zOOemA
2025/02/21 02:16:05
Back to Top
HTML Embed Code: